Уншиж байна.

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Нэг:Теле болон цахим хичээлийн хамрагдалтыг сайжруулах чиглэлээр:
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар,Боловсролын хэлтсээс санаачлан, теле болон цахим хичээлийн хамрагдалтыг сайжруулах ажлын хүрээнд  “Юнител” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” –ийн дагуу 5-12 дугаар ангийн 10.000 сурагчдад дататай дугаар олголоо. “Юнител” ХХК-ний нийгмийн хариуцлагын хүрээнд олгож буй энэхүү дататай дугаарыг  хороодын Засаг дарга нар, сургуулийн удирдлагын баг, анги удирдсан багш нартай хамтран, сурагчдадаа хүлээлгэн өгсөн нь теле болон цахим хичээлийн хамрагдалт дүүргийн хэмжээнд 92 хувьд хүрэхэд бодит туслалцаа дэмжлэг боллоо.

Теле болон цахим хичээлийн хамрагдалтыг сайжруулахад дэмжин тусалсан Хан-Уул дүүргийн удирдлага, “Юнител” ХХК-ний хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.


Хоёр. “Нэг өдөр – Нэг бодлого ” аяны талаар:  
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулан  математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, багшийн мэргэжлийн түвшинг  тасралтгүй дээшлүүлэх, багш, сурагчдын бодлого бодох ур чадварыг нэмэгдүүлэх, теле болон цахим хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор “НЭГ ӨДӨР НЭГ БОДЛОГО” аяныг 2021 оны 02 дугаар сарын 01-нээс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулж  байна.

Аяны хүрээнд мэргэжлийн багш нар 6-12-р ангийн сурагчдад сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон бодлогыг төлөвлөх, хүргэх, бүртгэх, анализ хийх, тайлагнах чиглэлээр хэрэгжилтийг ханган ажиллах байна. Сургуулиуд аяны хэрэгжилт, үр дүнг сар бүр хэлтэст тайлагнах байгаа бөгөөд 2 болон 3 дугаар сарын байдлаар 198 багш, 31495  бодлогыг сурагчдад хүргэн эргэх холбоотой ажиллажээ. Багш, сурагчдын хувьд,  уг аянд  идэвхтэй оролцсоноор мэргэжлийн багш нарын бодлогын сан баяжигдаж, хамтын ажиллагаа сайжирч, сурагчдын анги дэвших, төгсөх, элсэлтийн шалгалтын үнэлгээнд ахиц гарах юм.