ЭРХЭМ ЗОРИЛГО:
Боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх, замаар сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлж, оюуны өндөр боловсролтой, ёс суртахуунтай, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд оршино.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ:
- Тухайн дүүргийн хэмжээнд Боловсролын тухай багц хууль, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, Нийслэлийн Боловсролын газраас өгсөн чиг үүрэг болон хуулиар олгогдсон бусад эрхийг хэрэгжүүлэх ажиллах
- Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнах
- Дүүргийн Боловсролын байгууллагын төсөв, санхүү хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих
- Дүүргийн хэмжээнд багш суралцагчдын хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах. Судалгаа хийх, санал боловсруулж холбогдох байгууллагуудад уламжлах, шийдвэрлүүлэх
- Дүүргийн хэмжээнд боловсролын тайлан мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад гаргаж өнөх
- Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, салбарын хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу хэлтсийн үйл ажиллагааг төлөвлөн удирдан зохион байгуулж тайлан мэдээг Нийслэлийн Боловсролын Газарт гарган өгөх
- Дүүргийн хэмжээнд Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах талаар судалгаа хийж санал боловсруулах
- Дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох талаар хяналт- шинжилгээ, танадалт судалгаа хийж, санал боловсруулан холбогдох байгууллагад гаргаж өгөх
- Тухайн дүүргийн төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах үнэлэлт дүгнэлт өгөх
- Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг
Санал Асуулга