Уншиж байна.

Танилцуулга

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Ажилтны районы Гэгээрлийн хэлтэс нь 1965 онд байгуулагдаж, хэлтсийн дарга, нягтлан бодогч гэсэн хоёр орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байжээ.

Гэгээрлийн хэлтсийн анхны даргаар С.Самдан 1965-1966 онд, А.Бямбаа 1966-1968 онд, Б.Гончиг 1968-1981 онд, Г.Маналжав 1981-1984 онд, С.Мажиг 1984-1991 онд, Б.Ганбат 1991-1992 онуудад ажиллаж байлаа.

1992 оноос Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст боловсрол хариуцсан мэргэжилтэнтэй болж, Гэгээрлийн хэлтсийг тантан буулгасан байна.

УИХ-ын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Монгол улсын Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтад “боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна” гэж  заасны дагуу Нийслэлийн дүүргүүдэд боловсролын нэгж ажиллах эрх зүйн үндэс тавигдсан.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 сарын 28-ны өдрийн 73 дугаар захирамж , Дүүргийн засаг даргын 2008 оны 03 сарын 26-ны өдрийн 91 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс байгуулагдсан түүхтэй билээ.

Боловсролын хэлтсийн анхны даргаар Ц.Отгончимэг 2008-2009 онд Б.Алтанцэцэг 2009-2010 онд, Ц.Отгончимэг 2010-2012 онд, С.Эрдэнэчимэг 2012-2017 онуудад тус тус ажиллаж байсан бөгөөд Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2017 оноос Боловсролын хэлстийн даргаар Ж.Отгонхорлоо өнөөг хүртэл ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн “Дүүргийн Боловсролын хэлтсийн дүрэм, чиг үүрэг батлах тухай” А/521 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Дүүргийн боловсролын хэлтэс  нь харьяа нутаг  дэвсгэрийнхээ төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг ,ерөнхий боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд  боловсрол , мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах, байгууллага, иргэдийг боловсролын мэдээллээр хангах чиг үүрэг бүхий дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс юм.

Дүүргийн Боловсролын хэлтэс удирдлага, зохион байгуулалт бүтэцийн хувьд Хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Статистик, мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадэмбэрэл, Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн Ж.Алтанчимэг, Б.Бат-Үсэг  Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Алтантуяа, Сургуулийн өмнөх боловсролын  асуудал  хариуцсан мэргэжилтэн Р.Түвшинжаргал нар  хамтран орон нутагт боловсролын үйлчилгээг хүргэх үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Боловсролын хэлтэст ажиллаж байсан мэргэжилтнүүд

Мэргэжилтний овог нэр Албан тушаал
1 Ц.Оюунцэцэг Сургуулийн өмнөх боловсрол  хариуцсан ахлах мэргэжилтэн
2 Б.Өлзийсайхан Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн
3 Я.Отгонжаргал Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн
4 Н.Сод-Эрдэнэ Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн
5 Д.Гантулга Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн
6 Ш.Оюунцэцэг Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн
7 Х.Алтанхундага Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн
8 Т.Энхболд Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн
9 С.Болорцэцэг Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн
10 Г.Хулан Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн
11 М.Оюун-Эрдэнэ Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн
12 Б.Эрдэнэцэцэг Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн
13 Б.Отгонхишиг Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн
14 Ж.Шинэбаяр Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн
15 Д.Чинбаатар Бага боловсрол харицсан мэргэжилтэн
16 Ц.Батбаяр Статистик мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн
17 Э.Наранцэцэг Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн
18 Т.Лхагвадорж Төсвийн төлөвлөлт, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн

Сургуулийн үүсэл: Нисэхийн хэмээх алдартай 7 дугаар сургууль нь тус дүүргийн хамгийн анхны сургууль билээ.Иргэний нисэхийн үе үеийн нисгэгч, инженер техникийн ажилтан албан хаагчид 1000 гаруй боловсон хүчин тус сургуулийн төгсөгчид гэдгээр бид бахархдаг. Дүүргийн 18 дугаар сургууль 2002, 2012 онд нийслэл, 2014 онд улсын тэргүүний сургуулиар шалгарч байсан байна.

Эдүгээ манай дүүрэгт төрийн өмчийн 18, төрийн бус өмчийн 25, Албан бус насан туршийн боловсролын төв 1, нийт 44 сургууль сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд төрийн өмчийн сургуулийн 817 бүлэгт 31174, төрийн бус өмчийн сургуулийн 460 бүлэгт 9618, нийт 1277 бүлэгт 40792 суралцагч бага, суурь, бүрэн дунд боловсролын үйлчилгээг авч байна. Төрийн өмчийн сургуульд 1208, төрийн бус өмчид 669 , нийт 1877  багш, 981 ажилтан ажиллаж байна.

Цэцэрлэгийн үүсэл: Улс орны хойчийг авч явах хувь заяатай өсвөрийн бяцхан иргэдийн ууган байгууллагын нэг Улсын тэргүүний 28 дугаар цэцэрлэг анх 1936 онд “Аж үйлдвэрийн комбинатын хүүхдийн цэцэрлэг” нэртэй байгуулагдаж 75 хүүхэд, 11 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Дүүргийн 12 дугаар цэцэрлэг 1976 онд  нийслэл, улсад тэргүүний цэцэрлэгээр шалгарсан түүхтэй.

Одоо тус дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 28, төрийн бус өмчийн 98, нийт  126 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  Төрийн өмчийн цэцэрлэгийн 290 бүлэгт 10301 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгийн 355  бүлэгт 7321 хүүхэд, нийт 645 бүлэгт 17622 хүүхэд хүмүүжиж, сургуулийн боловсрол эзэмшиж байна. Төрийн өмчийн цэцэрлэгт 343 , төрийн бус өмчийн цэцэрлэгт 325, нийт 668 үндсэн багш, 724 ажилтан ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын санаачлагаар 2017 онд ЗДТГ-ын харъяа 41-р цэцэрлэгийн салбар Эко бүлгийг байгуулсан бөгөөд ТЭЦ-3,4 харьяа 72-р цэцэрлэгийн Эрчим салбар бүлэг, Ээрмэл ХХК-ны харьяа 27-р цэцэрлэгийн салбар бүлэг, Ариг гал ХХК-ны харьяа, 223-р цэцэрлэгийн салбар бүлэг, ГИХГ-ын харьяа 223-р цэцэрлэгийн салбар бүлэг, ИНEГ-ын харьяа 49-р цэцэрлэгийн салбар бүлэгт байгуулллагын албан хаагчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.  
 
Боловсролын хэлтээс төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Дүүрэг, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж, багш, сурагчийн хөгжлийг хангах, гадаад дотоод орчны стандартыг сайжруулахад чиглэсэн олон талт үр дүнтэй ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан “Хүүхдэд ээлтэй Хан-Уул”, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрүүдийг 2012-2020 онуудад амжилттай хэрэгжүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг ажил, мэргэжлээ зөв сонгоход зөвлөн тусалж “Мэргэжил бүхэн сайхан” аянг жил бүр, “Цахим гадуурхал цаашаа” чуулган, “Ааваараа бахархана” анхдугаар зөвлөгөөн, “Хүүхдээ сонсъё” аян, “Хүүхэд аюулгүй бүс-Аюулгүй тээвэрлэлт” аян,  “Боловсролд төлөө хамтдаа” туршлага солилцох өдөрлөг, Үйлчилгээний ажилтны анхдугаар зөвлөгөөн” , боловсролын салбарын эмч нарын дунд  “Эрүүл энхийн төлөө” ур чадварын тэмцээн,“Эртэч багш” өглөөний уулзалт зэргийг зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор “Эко-эрүүл дүүрэг” 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “БАГШ” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталлаа. Хөтөлбөрөөр сургууль, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг хөгжүүлэх , чадварлаг багшийг урамшуулах, тэдний тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноог дээшлүүлж, амжилтыг ахиулах зорилгооор 12 дугаар анги төгсөгчдийн дунд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит “Сорил” шалгалтыг зохион байгуулан ажилласнаар 2017-2020 онд дүүргийн 27 сурагч ЭЕШ-д 800 оноог авсан бөгөөд элсэлтийн шалгалтад бэлтгэсэн багш нарын ажлыг үнэлэн Засаг даргын нэрэмжит “800 оноотон”  өргөмжлөл 800 мянган төгрөгөөр урамшууллаа.

Боловсролын салбарт хүүхэд багачуудын эрүүл аюулгүй, сурах таатай орчинг бүрдүүлэх үйлст тэргүүлэх ач холбогдол өгч ажилласан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн 2017 оны “Боловсролт ээлтэй Засаг дарга”–аар  шалгарав.

Гадаад хамтын ажиллагааг дэмжин харилцан туршлага солилцох боломжийг нээн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, арга, зүйч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нарын төлөөөллийг АНУ, БНХАУ, ОХУ, Япон улс, ХБНГУ, БНСУ-д туршлага судлах аялалд хамрууллаа.

Монгол улсын “Гавьяат багш” Сэрээнэнгийн Майдаржав, Хасын Дагийсүрэн , Даржаагийн Рина, Авирмэдийн Баяжих,  Должинхүүгийн Цэрэндолгор, Ванчиндоржийн Пүрэвжаргал , Зундуйн Сандуй , Санжаагийн Заяа , Дэндэвийн Хашхүү  багш нарын боловсролын салбарт оруулсан амжилтууд нь залуу үеийн багш нарт үлгэр дууриал болдог.

“Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу 2017 онд 67 дугаар цэцэрлэг, 2018 онд 52,15,34 дүгээр сургууль, 71,41,35 дугаар цэцэрлэг, 2019 онд 115,60,130 дугаар сургууль, 73,41,46 дугаар цэцэрлэг, 2020 онд 130, 63, Орхон-Хасү сургууль, 53,189 дүгээр цэцэрлэгүүд байгууллагын менежмент, сурлагын амжилт чанарын ахиц, хүмүүжил төлөвшил гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтээр 90 ба түүнээс дээш үнэлэгдэн шалгарч “Индексийн урамшуулал” гардан авсан байна.

Хан-Уул дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт: Дүүргийн хүн ам өсөн нэмэгдэж , дахин төлөвлөлтөөр шинэ орон сууц, хотхон хороолол ашиглалтад орсноор сургууль, цэцэрлэгийн ачаалал жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж  хүүхэд багачуудыг боловсролд хамруулах зорилтыг тавин жил бүр улс нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулах, өргөтгөх ажил хийгдэж байна. Тухайлбал: Дүүргийн 190, 209, 218, 219, 223, 230, 243, 250 дугаар цэцэрлэгүүд  ашиглалтад орж, 46, 35,  28, 121, 144 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулган шинээр , 49, 53, 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулж сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 86.7 хувьд хүрээд байна. Мөн 12,134,65,165,145,71 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж байна.

Дүүргийн түүхт 50 жилийн ойн босгон дээр 130, 135 дугаар бага сургууль, 59 дүгээр сургуулийн харъяа бага сургуулийн барилгыг шинээр, 2017-2021 онуудад 52, Буянт-Ухаа цогцолбор сургуулийн өргөтгөл, 118, 114 дүгээр сургуулийн өргөтгөл, 32, 75 дугаар сургуулийн барилга шинээр баригдаж мөн 26 дугаар сургуулийн спорт заал ашиглалтад орсноор ерөнхий боловсролд хамрагдалт 99 хувьтай байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 920 хүүхдийн шинэ сургууль 95 хувийн гүйцэтгэлтэй, 10 дугаар сургуулийн  барилгыг буулган шинээр барих ажлыг эхлүүлж, 15 дугаар сургуулийн спорт заалны барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх  зорилтуудыг дэвшүүлэн ажилласан нь тухайн үеийн төр засгийн удирдлага, хэлтсийн дарга нарын авч хэрэгжүүлж байсан нь түүхэн баримтаас харагдаж байдаг.
           

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС